• Өнөөдөр 2024-05-03

Коронавирусийн эсрэг вакцины санхүүжилт зөвхөн вакцины үйлдвэрлэлтэд зарцуулагдана

2020-12-14,   776

       Дэлхий даяар тархаж буй коронавирусийн цар тахлын эсрэг вакциныг Америк, Их Британи зэрэг орон албан ёсоор үйлчилгээнд нэвтрүүллээ. Коронавирусийн эсрэг вакцины санхүүжилтээс албан ёсоор баталгаа авч, хэрэглээнд нэвтрүүлж чадаагүй Их Британийн AstraZeneca, Америкийн Novavax зэрэг вакцин хамгийн их санхүүжилтыг нь буюу тус бүр 1.64 тэрбум, 1.17 тэрбум фунт стерлинг авчээ. Вакцины үйлдвэрлэлээс хамгийн өндөр санхүүжилт авсан AstraZeneca-г гаргаж буй Оксфордын их сургуулиас санхүүжилтийг зөвхөн вакцин үйлдвэрлэхэд зарцуулах бөгөөд цар тахлын хүнд, хэцүү цаг үеийг ашгийн талаас нь харахгүй хэмээн мэдээлжээ.

       Харин Америкийн биотехнологийн Модерна компани, Германын BioNTech болон хамтран ажиллаж буй Америкийн Pfizer компаниуд ирэх онд олон тэрбумын ашиг орлого олох боломжтой хэмээн судлаачид үзэж байна. Үүндээ вакцины үйлдвэрлэлийг санхүүжүүлж буй компаниудын ашиг олох боломж нь богино хугацаатай байж болох талаар дурдсан юм.

         Коронавирусийн эсрэг вакцины үйлдвэрлэлийн төсөлд Засгийн газрууд болон бусад компани, хувь хүмүүс олон тэрбум фунт стерлинг зарцуулжээ. Үүн, “Алибаба” группын үүсгэн байгуулагч Жак Ма болон каунтри хөгжмийн од Долли Партон тэргүүтэй алдартнууд багтсан юм. Вакцины үйлдвэрлэлд улс тус бүрийн Засгийн газар ойролцоогоор 6.5 тэрбум фунт стерлинг зарцуулж, ашгийн төлөө бус байгууллагууд 1.5 тэрбум орчим фунт стерлингээр дэмжиж буй талаар Шинжлэх ухааны мэдээллийн аналитик Airfinity компани мэдээлэв.


Коронавирусийн эсрэг вакцины санхүүжилт зөвхөн вакцины үйлдвэрлэлтэд зарцуулагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188