• Өнөөдөр 2024-04-27

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдээс ковидын шинжилгээ авах шаардлагагүй гэв

2023-03-10,   49832

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээЭнэ үеэр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Covid-19-ийн тархалт буурч, ногоон түвшинд шилжсэн хэмээн албаныхан мэдээллээ. Өнгөрсөн 2022 оноос хойш Covid-19-ийн хамааралтай нас баралт бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд долоо хоногт халдварын 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид улсаас PCR шинжилгээг онцгой шаардлагатай тохиолдолд хийнэ гэсэн мэдээлэл өгсөн.

     Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн “Гадаадад зорчих иргэдэд зориулан PCR шинжилгээ авч байгаа. Харин дотооддоо хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс заавал PCR шинжилгээ шаардахгүй” гэлээ.


Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдээс ковидын шинжилгээ авах шаардлагагүй гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-11 14:36:10
    Гэрэлцэцэг: Өчигдөр дүүргийн эмнэлэгт хэвтэхэд өвчтөн, сахиур 2-с тус бүр 20000 төгрөг авч зөвхөн тестээр үзсэн болоод өнгөрсөн, мөнгөө хувь хүний дансаар тухайн сувилагчийн дансаар авсан, үүнийг юу гэж ойлгох вэ, ам ажил зөрөөд байна шүү
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188