Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 40 тохиолдол батлагдаж, нэг хүн нас баржээ. Нийт батлагдсан тохиолдлын 30 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Баян-Өлгиы аймагт нэг, Дорноговьд хоёр, Өмнөговь аймагт долоон тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 226 хүн эдгэж, 72 хүн хяналтад оржээ.
Улсын хэмжээнд 199 хүн хэвтэн эмчлүүлж байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
Коронавирусийн халдварын 40 тохиолдол батлагдаж, нэг хүн нас баржээ |
|