• Өнөөдөр 2024-04-26

Өнөөдөр дархлаажуулалтын 155 цэг ажиллана

2022-02-28,   23370

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын 155 цэг ажиллана. Вакцинжуулах цэгүүдэдэ 155 багийн 742 эмч, ажилтан ажиллах юм.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цагийн хооронд ажиллах бөгөөд уншигч та бүхэн өөрт ойр цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

Нийслэл хотод өчигдөр коронавирусийн эсрэг вакцины

  • I тунд зургаа,
  • II тунд нэг,
  • III тунд 51
  • IV тунд 47, нийт 105 иргэн хамрагджээ.

Улмаар Улаанбаатар хотод коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53.3 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.1 хувь болоод байгаа юм.

 


Өнөөдөр дархлаажуулалтын 155 цэг ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188