• Өнөөдөр 2024-05-03

Ж.НАРАНГЭРЭЛ: Халдварын 72 хувийг 0-11 насны хүүхдүүд эзэлж байна

2022-01-29,   342

    ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл  коронавируст халдварын омикрон хувилбарын үеийн эмнэл зүйн шинж тэмдэг, эмнэлгийн орны зохицуулалтын талаар өчигдөр мэдээлэл өглөө.
 
   Тэрбээр "Шинж тэмдгийн хувьд амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг илэрч байна. Хүндэрсэн тохиолдолд цээжээр өвдөх, амьсгаадах, цустай цэр гарах, хэд хоногоор халуурч байгаа. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандаарай. Хүүхдийн өвчлөлийн хувьд 0-18 насны 170.000 хүүхэд өвдсөний 72 хувь нь 0-11 насны хүүхдүүд байна. Өнөөдрийн байдлаар 11.084 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 0.8 хувь нь нэн хүнд, 8.3 хувь нь хүнд шинж тэмдэгтэй байна. Омикроны үед хүндрэх эрсдэл өмнөх хоёр давлагаатай харьцуулахад 2.5 дахин бага байгаа юм"гэв.

Ж.НАРАНГЭРЭЛ: Халдварын 72 хувийг 0-11 насны хүүхдүүд эзэлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188