• Өнөөдөр 2024-05-01

А.АМБАЛСЭЛМАА: Сар шинийн баярыг гэртээ тэмдэглэхийг уриалж байна

2022-01-28,   286

   Эрүүл мэндийн яамны хэвлэлийн мэдээллийн үеэр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.Амбасэлмаа оролцож, халдварын талаарх зөвлөмж мэдээллийг хүргэлээ.
 
  Тэрбээр “Манай улсад коронавирусийн шинэ хувилбарын огцом дэгдэлт үргэлжилж байна. Сүүлд болсон ДЭМБ-ын хуралдаанаар коронавирусийн шинэ хувилбарууд нь өндөр хурдтай тархаж, хүндрэл учруулахын зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд маш их дарамт учруулж байгааг тэмдэглэжээ. Тиймээс энэ халдвартай тэмцэхийн тулд вакцинжуулалтыг эрчимжүүлэх, вакцинд хамрагдах боломжтой хүн бүр хамрагдах хэрэгтэйг мэдэгдсэн. Олон нийтийн цуглаан, хөдөлгөөн нь ямар ч амьсгалын замын халдварт өвчний үед тархах онцгой хүчин зүйл болдог. Тиймээс иргэд олон хүн цуглах, олон нийтийн газраар явах хөдөлгөөнөө хязгаарлах тал дээр анхаарах нь зүйтэй. Мөн амьсгалын замын халдварт өвчин гинжин хэлхээгээр цааш үргэлжилдгийг санаж, сар шинийн баяраа гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байна" гэв.

А.АМБАЛСЭЛМАА: Сар шинийн баярыг гэртээ тэмдэглэхийг уриалж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188