• Өнөөдөр 2024-05-01

Ц.БИЛЭГТСАЙХАН: Нийт тохиолдлын 60 хувь нь нийслэлд бүртгэгдэж байна

2022-01-28,   313

      Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан халдварын тандалт, хариу арга хэмжээ, илрүүлэгтэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийт бүртгэгдэж байгаа тохиолдлын 60 хувь нь Улаанбаатарт, 40 хувь нь орон нутагт бүртгэгдэж байна. Батлагдсан тохиолдлыг  өнгөрсөн долоо хоногт харьцуулахад, орон нутагт тохиолдлын тооны хувь ихэссэн. Ялангуяа, Дорноговь, Завхан, Өмнөговь зэрэг аймагт тохиолдлын тоо хамгийн өндөр нэмэгдэж байна. Халдварын тархалтыг илэрхийлдэг гол зүйл бол PCR шинжилгээ, түүнд илэрх эерэг хувь байдаг.

Оны өмнө PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь 4-5 хувь байсан. Тэгвэл долоо, долоо хоногоор нэмэгдэж, энэ долоо хоногт 30 хувь хүрч, зургаа дахин нэмэгдсэн байна.

  Дельта вирусийн хувьд хамгийн оргил давалгаа нь 33 хувьд хүрч байсан. Эмнэлзүйн хувьд омикроны дөрөвдүгээр давалгааны хувьд эрчимт эмчилгээний заалттай нэн хүнд үйлчлүүлэгчийн хувьд нэгээс хэтрэхгүй, өөрөөр хэлбэл 0.7-0.8 хувийн хооронд байна. Тэгвэл дальтагийн оргил үед 2.2-2.3 хувь, хоёр дахь давалгаа буюу альфагийн үед 1.7-1.8 хувь бүртгэгдсэн байна. Тэгэхээр омикроны давалгаа альфа болон дельта хувилбартай харьцуулахад, эрчимт эмчилгээний заалттай нэн хүнд хүний тоо 2.5-3.5 дахин бага байна. Омикроны нас баралт өмнөх давалгаанаас арав дахин бага үзүүлэлттэй байна" гэв.


Ц.БИЛЭГТСАЙХАН: Нийт тохиолдлын 60 хувь нь нийслэлд бүртгэгдэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188