• Өнөөдөр 2024-05-01

О.БАТБАЯР: Дэлхийд 9800 орчим омикроны шинэ хувилбар бүртгэгдсэн байна

2022-01-28,   321

    Коронавирусийн халдварын талаар Эрүүл мэндийн яамны сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл хийлээ.

  Тэрбээр "Омикроны давалгаанд өртсөн улс орнуудад тохиолдлын тоо буурсан байна. Гэсэн ч  омикроны дэд хувилбар BA2  гэсэн вирус дэлхийн 40 гаруй улсад бүртгэгдэж эхэлж байна. Омикроны энэ хувилбар нь эхний омикроны BA1 хувилбартай харьцуулахад, Их британи, Дани зэрэг улсад нийт тохиолдлын 49 хувийг омикроны шинэ дэд хувилбар буюу  ВA2 хувилбар эзэлж байна. Дани Улсын хувьд дэлхий дээр хамгийн их генийн дарааллыг тогтоох шинжилгээг хийж байгаа. Дэлхийд одоогийн байдлаар 9800 орчим омикроны дэд хувилбар бүртгэгдсэн байна. Үүнээс Канад Улс 51, Норвег Улсад 611 хувилбар зэрэг бүртгэгдлээ. Тус хувилбарын халдах хувилбар эхнийхээс 1.5 дахин нэмэгдсэн. Хүндрэл, нас баралт, вакцинаас зайлсхийх чадвартай холбоотой судалгаа хийгдэж байна. Ингэхдээ олон эрдэмтэн дархлаа, вакцинаас зайлсхийх чадвар өөрчлөгдөхгүй гэдгийг онцолж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ хувилбарыг судалж, ямар нэгэн ангилалд оруулаагүй байна. Зарим эрдэмтэн иргэдэд ойлгомжтойгоор энэхүү хувилбарыг омикроны хүү хувилбар, эсвэл үү хувилбар хэмээн нэрлэж байна. АНУ-д BA1 хувилбарын эзлэх хувь одоогоор нэмэгдээгүй байна" гэв.

 


О.БАТБАЯР: Дэлхийд 9800 орчим омикроны шинэ хувилбар бүртгэгдсэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188