• Өнөөдөр 2024-05-01

Өнөөдөр 6000 иргэнийг дархлаажуулна

2022-01-27,   233

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын суурин 155, түр гурван цэг ажиллана. Вакцинжуулалтын цэгүүдэд 158 багийн 735 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цагийн хооронд ажиллах бөгөөд та өөр ойрт вакцинжуулах цэгт очиж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Нийслэл хотод өчигдөр коронавирусийн эсрэг вакцины

  • I тунд 33
  • II тунд 56
  • III тунд 842
  • IV тунд 1044 иргэнийг хамруулжээ.

Улмаар нийслэлд вакцинжуулалт эхэлснээс хойш нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 52.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.8 хувьд хүрээд байгаа юм.

 


Өнөөдөр 6000 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188