• Өнөөдөр 2022-05-19

Ц.ЧИНБАЯР: Омикроны амьсгаадах, цустай цэр гарах шинж тэмдэг илэрч байна

2022-01-21,   217

   Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэл хүргэлээ. Тэрбээр "Он гарснаас хойш халдвар авсан иргэдийн эмнэлзүйн байдлыг авч үзэхэд, 45 орчим хувь нь хөнгөн, 55 орчим хувь нь хүндэвтэр, 10  хувь нь хүнд, 0,7 хувь нь нэн хүнд гэсэн ангилалд эрэмбэлэгдэж байна. ХӨСҮТ-ийн хувьд хүнд болон эрсдэлт бүлгийн, хатгаатай хүмүүсийг хүлээн авч, эмчилж байна.  ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа нийт өвчтөнүүдийн 60 орчим хувь нь эмнэлзүйн хувьд хүндэвтэр, 10 хувь нь хөнгөн, 35 орчим хувь нь хүндэвтэр, 2.5 орчим хувь нь нэн хүнд гэсэн ангилалтайгаар эмчлэгдэж байна.
 
   Илэрч байгаа шинж тэмдгийн хувьд эмнэлзүйн хөнгөн, хүндэвтэр хүмүүсийг харахад амьсгалын дээд замын халдварын үед илэрдэг хамар битүүрэх, хоолой аргах, хөндүүрлэх, хуурай ханиалгах, хөнгөн маягийн халуурах шинж тэмдгүүд илэрч байна. Харин хүнд болоод нэн хүнд өвдөж байгаа хүмүүсийн хувьд амьсгаадах, ханиалгах, цустай цэр гарах шинж тэмдгүүд давамгай илэрч байна.
 
  Эмчилгээний хувьд өмнөх хувилбаруудын үед хийж байсан эмчилгээг адилхан авч байгаа. Хамгийн гол анхаарах зүйл нь одоогийн халдвартай байгаа хүмүүсээс эрсдэлт бүлгийн иргэд хүндэрч байна. Тиймээс эрсдэлт бүлгийн хүмүүс маань аль болох халдвараас сэргийлэх, халдвар авсан тохиолдолд яаралтай эмчийн хяналтад орох, хүндрэлийн шинж илэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байна” гэв.

Ц.ЧИНБАЯР: Омикроны амьсгаадах, цустай цэр гарах шинж тэмдэг илэрч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188