• Өнөөдөр 2024-04-25

Д.АМБАСЭЛМАА: Халдварын нууц үеийн хугацаа богино байх тусам өвчлөл олон хүнийг хамарна

2022-01-21,   415

  Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр Эрүүлийн хамгаалах гавьяат эмч Д.Амбасэлмаа зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.

  Тэрбээр "Коронавируст цар тахал удаан үргэлжилж, омикрон хувилбарын дэгдэлт эрчимтэй явагдаж байна. Дэлхийн дахинд омикрон хувилбараар үүсгэгдсэн энэ давалгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зургаан бүсийн 149 улс оронд коронавирусийн цар тахал дэгдсэн үеэс өнөөдөр хамгийн өндөр эрчтэй, хурдтай, тархалт ихтэй давалгаа үргэлжилж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын омикрон хувилбарт хийсэн эрсдэлийн үнэлгээгээр нийт эрсдэл өндөр гэсэн үнэлгээ гарсан. Монгол Улсад өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдсэн. Лабораторийн шинжилгээнд эзэлж байгаа эерэг сорьцийн эзлэх хувийн жин 24,27 зэргээр өсөж байна. Тэгэхээр тархалт их байна гэдэг нь эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэх, ард иргэдийн дундах эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг харуулж байгаа үзүүлэлт юм. Омикроны эмнэлзүйн хүндрэл нь сарс, коронавирус хоёртой адилхан эмзэг бүлэг, архаг хууч өвчтэй хүмүүс, өндөр настан, вакцинд хамрагдаагүй хүмүүс хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Омикроны нууц үеийн хугацаа 3-4 хоног буюу богино байна. Халдварын хугацаа богино байх тусам өвчлөл олон хүнийг хамарна" гэв.


Д.АМБАСЭЛМАА: Халдварын нууц үеийн хугацаа богино байх тусам өвчлөл олон хүнийг хамарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188