• Өнөөдөр 2024-04-27

Өнөөдөр 8100 иргэнийг дархлаажуулна

2022-01-20,   412

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын суурин 158, түр хоёр цэг ажиллана. Вакцинжуулалтын цэгүүдэд 160 багийн 748 эмч, ажилтан ажиллаж, 8100 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүдэд 09:00-18:00 хооронд ажиллах бөгөөд та өөрт ойр аль ч вакцинжуулалтын цэгт очиж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Нийслэл хотод өчигдөр коронавирусийн эсрэг вакцины

  • I тунд 57
  • II тунд 92
  • III тунд 1953
  • IV тун 2290 иргэн хамрагдсан байна.

Улмаар дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлд I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 3.8 хувьд хүрээд байгаа юм.

 


Өнөөдөр 8100 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188