• Өнөөдөр 2024-04-19

Ц.ЧИНБАЯР: Хүүхдүүд омикроны халдвар авах нь нэмэгдсэн

2022-01-19,   535

  ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн эмнэл зүйн илрэл болон эмнэлзүйн байдлын талаар мэдээлэл өглөө.

 Тэрбээр “Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн эмнэлзүйн байдлын 30 хувь нь хөнгөн хэлбэрээр, 60 хувь нь хүндэвтэр, 10 хувь нь эмнэлзүйн хүнд, 0.7 орчим нь эмнэлзүйн нэн хүнд гэсэн ангиллаар эмчлэгдэж байгаа. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 395 хүнийг хэвтүүлэн эмчлүүлж байна. Манайх эрсдэлтэй, хүнд, хүндрэх эрсдэл өндөр гэсэн ангиллын хүмүүсийг эмчилдэг. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 10 хувь нь хөнгөн, 60 хувь нь эмнэлзүйн хүндэвтэр, 30-35 орчим нь хүнд, нэн хүнд байна. Ихэнх нь хавсарсан өвчтэй, өндөр настай хүмүүс байна. Мөн зүрх судасны архаг өвчний ээнэгшил алдагдсан, элэгний хатуурлын сүүлийн шатанд байгаа зэрэг хүмүүс коронавирусийн халдвар авснаар хүнд, нэн хүнд гэсэн төрөлд орж эмчлэгдэх нь илүүтэй байна.

 Эмнэлзүйд илэрч байгаа нийтлэг шинжүүдийг авч үзэхэд, амьсгалын дээд замын халдварын үед илэрдэг шинжүүд омикрон хувилбарын хувьд давамгай илэрч байна. Ингэхдээ хуурай ханиалгах, хоолой хүндүүрлэх, хоолой сэрвэгнэх, халуурах зэрэг шинж илүүтэй давамгай байна. Харин уушгины хатгаа болоод амьсгалын дутагдалд орох байдал бол өмнөх хувилбарыг бодоход харьцангуй бага явагдаж байна. Хүүхдүүд омикрон хувилбараар шинж тэмдэгтэй өвдөх нь нэмэгдсэн.  Тухайлбал, нийт халдвар авсан хүмүүсийн 20 орчим хувь нь хүүхэд. Тэр дундаа  0-11 насны буюу вакцинд хамруулаагүй насны хүүхдүүд ихэнх хувийг эзэлж байна” гэв


Ц.ЧИНБАЯР: Хүүхдүүд омикроны халдвар авах нь нэмэгдсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188