• Өнөөдөр 2024-04-27

Ц.БИЛЭГТСАЙХАН: Сурагчдын хичээл эхлэх хугацааг хойшлуулах санал гаргаагүй

2022-01-19,   397

    ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан ХӨСҮТ-ээс УОК-д сурагчдын хичээл эхлэх хугацааг хойшлуулах санал гаргасан талаарх мэдээлэл өглөө. Тэрбээр "ХӨСҮТ-өөс УОК-д сурагчдын хичээл эхлэх хугацааг хойшлуулах санал хүргүүлээгүй.  Нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр тохиолдлын тоо нэмэгдэх учир орны ачаалал нэмэгдэх тооцоо судалгааг хийсэн. Түүнчлэн эрдэмтдийн баг болон Эрүүл мэндийн яам, Боловсролын салбараас санал ирдэг. Энэ бүх саналыг үндэслэж, эцсийн шйидвэр гардаг. ХӨСҮТ-өөс өгсөн санал бол сүүлийн хоёр жил  эрүүл мэндийн боловсрол цахимаар явсантай холбоотойгоор хоцрогдол бий. Түүнчлэн омикроны нууц болон халдварлуулах хугацаа богиноссон учраас үүнийг бид цахим хэлбэрт шилжиж хичээллүүлэх боломжтой юм. Хичээл хаах, хойшлуулах гэдэг санал бол хамгийн эцсийн шийдвэр. Түүнээс нааш хэд хэдэн сонголт бий” гэв.
 

Ц.БИЛЭГТСАЙХАН: Сурагчдын хичээл эхлэх хугацааг хойшлуулах санал гаргаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188