• Өнөөдөр 2024-04-28

120 удаагийн нислэгээр 600 гаруй иргэнээс халдвар илэрчээ

2022-01-11,   548

   Улсын Онцгой Комисс өчигдөр цар тахал болон сар шинийн баяр тэмдэглэх эсэх талаар мэдээлэл хийсэн.
 
  Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Эмнэлгийн тусламж үйлчилгээг шаардлагатай иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөж байна. 2021 оны арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авсан. Ингэхдээ 120 гаруй удаагийн нислэгээр ирсэн иргэдээс 600 гаруй иргэний хариу эерэг гарсан. Тусгаарлан ажиглах байранд 4000 гаруй иргэнийг тусгаарлахад 155 иргэнээс халдвар илэрсэн. Энэ хариу арга хэмжээ 4-5 хувийн эерэг илрүүлэлттэй байсан. Мөн 244 энхийг сахиулагчдаас 231 нь халдвар авсан нь батлагдсан. Тэгэхээр омикрон хувилбар 90 хувь халдварыг тархааж байна" гэсэн юм. 

120 удаагийн нислэгээр 600 гаруй иргэнээс халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188