• Өнөөдөр 2024-04-27

С.ЭНХБОЛД: 10 иргэнээс омикрон хувилбарын сэжигтэй тохиолдол илэрсэн, эцсийн хариу гараагүй байна

2022-01-06,   488

   Манай улсаас гадаад руу зорчсон хоёр иргэнээс омикроны халдвар илэрсэн гэх мэдээллийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

  Тэрбээр "Одоогоор хоёр иргэнээс омикрон хувилбар илэрсэн зүйл байхгүй.  Манай улс омикрон илрүүлэх аппараттай болсон. Энэхүү аппаратаар урьдчилсан байдлаар сэжигтэй тохиолдол гарсан. Эцсийн дүгнэлт гараагүй байна. Эхний ээлжид 16 сорьцыг өгсөн, 100 сорьцыг Япон руу давхар явуулсан байгаа. Эдгээр нь өнгөрсөн гурван сарын сорьц. Бид өмнө нь Япон Улс руу сорьц явуулахад сар болон хоёр сарын дараа хариу ирдэг байсан бол энэхүү аппарат маань тодорхой үйлчлэлтэйгээр гаргадаг. Эхлээд хийсэн сорьцоо уншина, боловсруулна гэх зэргээр 14-21 хоногийн хугацааны дараа хариу нь гарна. Омикрон хувилбар орж ирлээ гээд ард түмэн маань яарч, сандрах хэрэггүй. Энэ бол манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Өнөөдрийн байдлаар 138 улсад тархсан байна. Харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй гэдэг нь батлагдаж байна" гэв.

-ДӨРӨВДҮГЭЭР ТУНД САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХАМРУУЛНА-

  Мөн тэрбээр "Дельта хувилбар бол илүү уушгируугаа орж, хатгаагаар хүндэрдэг бол омикрон хувилбар илүү амьсгалын дээд замд нөлөөлж байна. Тэгэхээр томуу, томуу төст өвчинтэй төстэй гэсэн үг.  Тэгэхээр энэ вирус хурдан тархаж байгаа ч гэсэн харьцангуй томуу хэлбэрээр явагдаж байгаа гэдэг нь батлагдаж байгаа учир айх зүйл байхгүй.  Өнөөдрөөс эхлээд сайн дурын үндсэн дээр хийлгэх тушаал гарсан. Мөн гуравдугаар тунгийн хамрагдалтыг эрчимжүүлж байгаа. Арванхоёрдугаар сарын нислэгээр Лондонд очсон. Ингэхдээ яг Монголоос очсон гэдэг нь эргэлзээтэй" гэв.


С.ЭНХБОЛД: 10 иргэнээс омикрон хувилбарын сэжигтэй тохиолдол илэрсэн, эцсийн хариу гараагүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188