• Өнөөдөр 2024-05-02

О.БАТБАЯР: Омикроны давалгаа орж ирвэл вакцингүй хүүхэд болон жирэмсэн эхэд эрсдэл өндөр байна

2021-12-27,   786

  Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өглөө.

 Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр улс орнуудын Омикрон хувилбарын нөхцөл байдал хүндэрч байна. Тухайлбал, Их Британи, АНУ зэрэг улсад томоохон давалгаа үүсэж байсан бол одоо Франц, Итали зэрэг улсад тус хувилбарын давалгаа эрс нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор 1500 орчим нислэг цуцлагдсан.

  Иймээс Омикроны давалгаа орж ирсэн тохиолдолд хэдийгээр вакцины гурван тунтай байгаа ч олон хүн халдвар авна. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилчид халдвар авч, тусгаарлагдвал энэ салбарт ажиллах хүний нөөцийн хомсдол үүсэхээр байна. Нөгөө талаар манай вакцингүй байгаа хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд эрсдэл өндөр байна.

  Энэ оны 26-наас хойш ирсэн нислэгээр Омикроноос бусад халдварын нийт 81 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. Мөн Судан улсаас 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр хүмүүс тусгаарлагдаад хяналтад байж байна. Тэгэхээр нэгэнт гадаад улс оронд бүртгэгдэх тоо эрс нэмэгдсэн учир гадаадаас ирж байгаа зорчигч бүр эрсдэлтэй байна. Тэдгээрээс авч байгаа гурав, дөрөв дэх хоногийн шинжилгээгээр онгоцны буудал дээр сөрөг байсан мөртлөө 3-4 хоногийн дараа эерэг гарсан хүмүүс зөөвөрлөгдсөн тохиолдлын 50 хувийг эзэлж байна. Иймээс тэднийг тусгаарлах зөвлөмж гаргасан. Мөн даруй хил дээр хязгаарлалт тавихгүй бол сарын дараа гэхэд 10 мянган тохиолдол бүртгэгдэх нь. Үүний 70 хувь нь хөнгөн, 30 хувь эмнэлэгт хэвтэх шаардлагатай байна. Гэтэл бид өдөрт гурван мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлж чадахгүй шүү дээ. Иймээс олон нийт гадагшаа явж байгаа жуулчид, иргэдэд Омикроны хувилбарт зайлшгүй анхаарал болгоомжтой байх ёстой" гэв.

 


О.БАТБАЯР: Омикроны давалгаа орж ирвэл вакцингүй хүүхэд болон жирэмсэн эхэд эрсдэл өндөр байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-27 21:36:17
    За хө: Новшийн өвчинг давнаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188