• Өнөөдөр 2024-05-02

Сүүлийн хоногт 248 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн эндлээ

2021-12-25,   447

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 248 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 167 нь Улаанбаатар хотод, 74 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн долоон тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1980 хүн эндээд байна. Одоогоор улсын хэмжээнд коронавирусийн халдвартай 2053 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3637 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл: Хөнгөн- 703 Хүндэвтэр- 1086 Хүнд- 229 Маш хүнд 35 хүн байна.
Сүүлийн хоногт 248 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн эндлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188