• Өнөөдөр 2024-05-06

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 172, түр 14 цэг ажиллана

2021-12-24,   433

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 172, түр 14 цэг 09:00-20:00 цагт ажиллана.
 
Эдгээрт 188 багийн 867 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдвараас сэргийлэх вакцины
 
  • I тунд 63,
  • II тунд 134,
  • нэмэлт сэргээх тунд 1,881 буюу нийт 2,078 иргэнийг дархлаажууллаа.
    Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 41.5 хувь байна. Мөн 2,987 жирэмсэн эх, 12-15 насны 68,271, 16-17 насны 26,902 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
 
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 172, түр 14 цэг ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188