• Өнөөдөр 2024-05-06

ЭМЯ: Монгол Улсад Омикрон хувилбар илэрсэн гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

2021-12-21,   535

Монгол Улсад Омикрон хувилбар илэрсэн гэх мэдээлэлд Эрүүл мэндийн яамнаас залруулга хийлээ.

Залруулга мэдээлэлд

          “News.mn дээр гарсан гадаадаас ирсэн хоёр иргэнээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа бөгөөд одоогоор  Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй байна. Монгол Улсад гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр хурдавчилсан ба PCR тест авч оруулж байгаа  бөгөөд эерэг гарвал тусгаарлаж байна. Мөн гаднаас ирсэн бүх иргэдээс дөрөв дэх хоногт шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Одоогоор Омикрон  хувилбар илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байна.

 


ЭМЯ: Монгол Улсад Омикрон хувилбар илэрсэн гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188