• Өнөөдөр 2024-05-05

Өнгөрсөн 24 цагт 310 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас баржээ

2021-12-08,   345

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 310 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас гурван хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсaн 310 хүний 196 нь Улаанбаатарт, 111 нь орон нутагт илэрч, гурван тохиолдол зөөвөрлөгдсөн байна.

Улсын хэмжээнд нийт 4046 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1558, хүндэвтэр 1947, хүнд 472, маш хүнд оноштой 69 хүн байгаа юм.

 

 


Өнгөрсөн 24 цагт 310 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188