• Өнөөдөр 2024-05-05

Өнөөдөр 9600 иргэнийг дархлаажуулна

2021-12-05,   338

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын суурин 173, явуулын зургаа, түр 13 цэг ажиллана. Эдгээр цэгүүдэд 193 багийн 884 эмч, ажилтан ажиллаж, 9,600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Мөн томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг, их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын зургаан баг ажиллаж байгаа бөгөөд вакцинжуулах цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллах юм.

          Харин коронавирусийн шинжилгээний цэгүүд долоон дүүргийн байршлын цэгт 09:00-12:00 цагийн хооронд ажиллаж, 580 хүнээс халдвар авах шинжилгээ авчээ.

 


Өнөөдөр 9600 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188