• Өнөөдөр 2024-05-06

Өнөөдөр 10,200 иргэнийг дархлаажуулна

2021-12-04,   384

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 173, явуулын 11, түр 14 цэг ажиллана. Вакцинжуулах цэгүүдэд 200 багийн 902 эмч, ажилтан ажиллаж, 10,200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Мөн томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг, их, дээд сургуулиудад 11 явуулын баг ажиллах тул өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд

  • I тунд 120
  • II тунд 286
  • нэмэлт сэргээх тунд 8,854 буюу нийт 9,260 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 35.5 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2,972 (25 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,068 (76.6 хувь), 16-17 насны 26,799 (79.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

 


Өнөөдөр 10,200 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188