• Өнөөдөр 2024-05-05

Өнгөрсөн 24 цагт 318 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас баржээ

2021-12-04,   353

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 318 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас хоёр хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсaн 318 хүний 162 нь Улаанбаатарт, 155 нь орон нутагт илэрсэн байна.

Улсын хэмжээнд нийт 4940 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1897, хүндэвтэр 2391, хүнд 563, маш хүнд оноштой 89 хүн байгаа юм.

 

 

 

 

 


Өнгөрсөн 24 цагт 318 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188