• Өнөөдөр 2024-05-14

Өнөөдөр 12780 иргэнийг дархлаажуулна

2021-12-03,   433

Улаанбаатар хотод коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явуулын 37 баг, суурин 173, түр 14 цэг ажиллана. Эдгээрт 226 багийн 980 эмч, ажилтан ажиллаж, 12780 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Түр 14 цэг нь томоохон зах, худалдааны төвд байрлаж буй бол явуулын 37 баг нь их, дээд сургуулиудад ажиллах юм. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
 
Нийслэлийн хэмжээнд өчигдөр:
 
I тунд 81,
II тунд 278,
нэмэлт сэргээх тунд 8,193 буюу нийт 8,552 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 34.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,971 жирэмсэн эх, 12-15 насны 68,049, 16-17 насны 26.791 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Өнөөдөр 12780 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188