Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд иргэдийн хүсэлтээр вакцины дөрөв дэх тунг хийж байгаа талаар мэдээллээ.
Тэрбээр "Монгол Улсад дөрөв дэх тунгаар дархлаажуулах шийдвэр гаргаагүй. Гэсэн ч гадаад, улс оронд зорчиж байгаа иргэдээс маш их хүсэлт ирж байна. Тухайлбал АНУ-д зорчих иргэд заавал Файзер вакцины хоёр тун хийлгэсэн байх шаардлага тавьж байна. Иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан үзэж, вакцин хоорондын зайг ажиглаж байгаад дархлаа сэргээх дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр тодорхой хүмүүст хийж байгаа" гэв.
Д.БАЯРБОЛД: Иргэдийн хүсэлтээр дөрөв дэх тунд хамруулж байна |
|