• Өнөөдөр 2024-03-28

Өнөөдөр 5858 иргэнийг дархлаажуулна

2021-11-19,   355

Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын явуулын 35 баг, суурин 47, түр 24 цэг 09:00-20:00 цагт ажиллана. Эдгээрт 108 багийн 448 эмч, ажилтан ажиллаж, 5858 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хэмжээнд өчигдөр I тунд 88, II тунд 166, нэмэлт сэргээх тунд 4,262 буюу нийт 4,516 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 26.1 хувь байна.
 
Мөн 2966 жирэмсэн эх, 12-15 насны 67.822, 16-17 насны 26.675 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Өнөөдөр 5858 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188