• Өнөөдөр 2024-03-28

Өнөөдөр 5748 иргэнийг дархлаажуулна

2021-11-17,   319

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 39, суурин 44 цэгт 92 багийн 375 эмч, ажилтан ажиллаж, 5748 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
 
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 82, II тунд 175, нэмэлт сэргээх тунд 3830, нийт 4087 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 25.2 хувь байна.
 
Мөн 2,966 жирэмсэн эх, 12-15 насны 67.799, 16-17 насны 26.664 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм.

Өнөөдөр 5748 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188