• Өнөөдөр 2024-04-26

Өнөөдөр 5778 иргэнийг дархлаажуулна

2021-11-16,   363

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 39, суурин 40 цэгт 88 багийн 339 эмч, ажилтан ажиллаж, 5778 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

 Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 90, II тунд 206, нэмэлт сэргээх тунд 4,207, нийт 4,503 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 24.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2966 жирэмсэн эх, 12-15 насны 67783, 16-17 насны 26657 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.


Өнөөдөр 5778 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188