• Өнөөдөр 2024-04-26

Өнөөдөр 5728 иргэнийг дархлаажуулна

2021-11-15,   338

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 43, суурин 39 цэгт 91 багийн 352 эмч, ажилтан ажиллаж, 5728 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. 
 
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 16, II тунд 28, нэмэлт сэргээх тунд 678, нийт 722 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 24.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2962 жирэмсэн эх, 12-15 насны 67.705, 16-17 насны 26.650 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Өнөөдөр 5728 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188