• Өнөөдөр 2024-04-20

501,132 иргэн коронавирусийн эсрэг вакцины III тунд хамрагджээ

2021-11-14,   370

“Ковид-19” цар тахлын эсрэг бүх нийтийн вакцинжуулалтын хүрээнд өчигдөр 3888 иргэн III тунд хамрагджээ. Улмаар коронавирусийн эсрэг вакцины III тун буюу бүүстер тунд хамрагдсан нийт иргэний тоо 501,132 буюу нийт хүн амын 15 хувьд хүрээд байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины I тунд 12-оос дээш насны 2,257,541 иргэн буюу хүн амын 69.4 хувь нь хийлгээд байгаа бол 65.9 хувь нь буюу 2,144,535 хүн II тунд хамрагджээ.

Вакцины хоёр тунтай 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдана. Харин вакцины хоёр тунтай ч “Ковид-19”-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа III тунд хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөөд байгаа юм.

 


501,132 иргэн коронавирусийн эсрэг вакцины III тунд хамрагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188