• Өнөөдөр 2024-04-26

Өнгөрсөн 24 цагт 666 хүнээс халдвар илэрч, есөн хүн нас баржээ

2021-11-14,   492

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 666 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас есөн хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсaн 666 хүний 376 нь Улаанбаатарт, 290 нь орон нутагт илэрсэн байна.

Улсын хэмжээнд нийт 10379 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 4248, хүндэвтэр 4691, хүнд 1207, маш хүнд оноштой 233 хүн байгаа юм.

 

 

 


Өнгөрсөн 24 цагт 666 хүнээс халдвар илэрч, есөн хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188