• Өнөөдөр 2024-04-20

Улсын хэмжээнд халдварын 988 тохиолдол батлагдаж, 10 хүн эндлээ

2021-11-13,   334

          Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 988 тохиолдол батлагджээ. Эдгээр тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 680, орон нутагт 308 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ хугацаанд 21-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 1796 хүн эндээд байна. 
 
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10534 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол үүний 1616 нь хүүхэд, 469 нь бие давхар ээжүүд байгаа юм.
 
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
 
Хөнгөн- 4386
Хүндэвтэр- 4686
Хүнд- 1227
Нэн хүнд- 235 хүн байна.

Улсын хэмжээнд халдварын 988 тохиолдол батлагдаж, 10 хүн эндлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188