• Өнөөдөр 2024-04-19

О.БАТБАЯР:Халдварын тохиолдлын тоо 13 хоногт хоёр дахин буурахаар байна

2021-11-12,   409

Эрүүл мэндийн яамнаас  энэ долоо хоногийн нэгдсэн мэдээллийг өглөө. Энэ үеэр  Эрүүл мэндийн сайдын зөвлөл О.Батбаяр "Зүүн Европын улсууд, Баруун Европын цөөн улсад халдварын дөрөв дэх давлагаа эхэлж, тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал, ХБНГУ-д өдөрт 50 мянган тохиолдол бүртгэгдэж, нас баралт 250-д хүрлээ. Тус улсын ЭМЯ-ны зүгээс энэ давлагааны улмаас 100 мянга орчим хүн эндэх тооцоолол гарсныг танилцуулсан. ОХУ-д долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон ч өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурахгүй байна. Өдөрт бүртгэгдэх тохиолдол 40 мянга, нас баралт 1200 хүрчээ. Эдгээр улсад вакцинд хамрагдсан хүний тоо нийт хүн амын 30-50 хувийг эзэлж байна. Вакцины хамралт сул байгаа нь энэ давлагааны үед тохиолдол, нас баралт өндөр байхад хүргэлээ. 
 
Харин вакцины гурав дахь тунд хүн амынхаа 20 хувийг хамруулсан Их Британи улсад тохиолдлын тоо 12 хувь, нас баралт 5 хувь, эмнэлэгт хэвтэлт 10 хувиар буурсан байна. Манай улсын хувьд гурав дахь тунгийн хамралт 15 хувийг давлаа. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол 26.3 хувиар буурсан. Шинжилгээнд эерэг эзлэх хувь 18.1 хувиар буурсан нь эерэг үзүүлэлт гэж харж байгаа. Халдварын тархалт энэ чигээрээ үргэлжилбэл тохиолдлын тоо 13 хоногт хоёр дахин буурахаар байна. Нас баралт 20 хувь, эмнэлэгт хэвтэлт дээр тодорхой үр дүн мөн гарсан" гэв.

О.БАТБАЯР:Халдварын тохиолдлын тоо 13 хоногт хоёр дахин буурахаар байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-12 16:44:27
    Зочиг: Батбаяр аа та нарын халдварын тоог бууруулж байгаа арга зөв шүү. Psr -ийн шинжилгээ хийдэг урвалж нь тасарчихаад буурч байхад өөрсдийгөө магтаад байхым.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-12 11:57:07
    А: Битгий худлаа хуцаад бай пиздаа минь хот хөдөөгүй бүтүү өвчин байгаа биз дээ 10 хүн шинжилгээ өгхөд 6 нь эерэг гарч байна шүү дээ ал минь та нар хариуцлга хүлээгээрэй лаларуудаа энэ хүн ард чинь туйлдаж гүйцлээ дандаа худлаа мэдээлнэ сүүлийн хэдэн сар л 1000 орчим хүнээс халдвар илэрч 6000-7000 мянган хүн эдгэрч байна гэж худлаа шаана тэгсэн хэрнээ эмнэлэгт ор олдохгүй байна гэнэ энэ өвчин хор уршиг нь аюултай учираас л үмхий хятад чинь хэлээ хаагаад хөл хорио тавиад байгаа биз дээ манай пиздаа нар шиг хуурамч хоридоггүй жинхэн нам хаадаг байхгүй юу үхтэл нь хаадаг юм

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188