• Өнөөдөр 2024-04-26

Өнгөрсөн 24 цагт 1021 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас баржээ

2021-11-11,   415

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1021 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 10 хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсaн 1021 хүний 672 нь Улаанбаатарт, 349 нь орон нутагт илэрсэн байна.

Улсын хэмжээнд нийт 11310 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 4849, хүндэвтэр 4910, хүнд 1298, маш хүнд оноштой 253 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 1021 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188