• Өнөөдөр 2024-05-13

Өнөөдөр явуулын 43 баг, суурин 44 цэгт 5748 иргэнийг дархлаажуулна

2021-11-09,   427

Коронавируст халдварын эсрэг вакциныг Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 43 баг, суурин 44 цэгт хийнэ. 
 

Дархлаажуулалтад нийт 96 багийн 373 эмч, ажилтан ажиллаж, 5748 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Вакциныг харьяалал харгалзахгүй хийх тул та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 76, II тунд 177, нэмэлт сэргээх тунд 3842, нийт 4095 иргэн хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 22.2 хувь байгаа юм.

 
Мөн зорилтот бүлгийн буюу 2,958 жирэмсэн эх, 12-15 насны 67630, 16-17 насны 26596 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ

Өнөөдөр явуулын 43 баг, суурин 44 цэгт 5748 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188