Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явуулын 41 баг, суурин 39 цэг ажиллана. Дархлаажуулах цэгүүд өнөөдрийн 09:00-17:00 цагийн хооронд ажиллах юм. Вакцинжуулах цэгүүдэд 89 багийн 340 эмч, ажилтан ажиллаж, 4918 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.2 хувь байна.
Мөн 2953 жирэмсэн эх, 12-15 насны 67588, 16-17 насны 26567 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм.
| Өнөөдөр явуулын 41 баг, суурин 39 цэгт 4918 иргэнийг дархлаажуулна |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |