• Өнөөдөр 2024-05-13

Коронавирусийн 1021 тохиолдол шинээр бүртгэгдэж, 10 хүн нас баржээ

2021-11-02,   431

       Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 1021 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 690 нь Улаанбаатар хотод, 331 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийтдээ 1682 хүн эндээд байна.
 
Одоогоор коронавирус халдварын улмаас улсын хэмжээнд 15563 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 44375 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. 
 
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
 
Хөнгөн-7198
Хүндэвтэр-6219
Хүнд-1845
Маш хүнд-301 хүн байна.

Коронавирусийн 1021 тохиолдол шинээр бүртгэгдэж, 10 хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188