Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.
Коронавирусийн халдвар нь батлагдсaн 1443 хүний 841 нь Улаанбаатарт, 599 нь орон нутагт илэрсэн байна.
Улсын хэмжээнд нийт 17397 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 8189, хүндэвтэр 6716, хүнд 2127, маш хүнд оноштой 365 хүн байгаа юм.
Өнгөрсөн 24 цагт 1443 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас баржээ |
|