• Өнөөдөр 2025-04-03

Өнөөдөр явуулын 28 баг, суурин 23 цэгт 4238 иргэнийг дархлаажуулна

2021-10-30,   469

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн вакцинжуулалтын явуулын 28 баг, суурин 23 цэг ажиллана. Вакцинжуулах цэгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллах юм.

Суурин 23 цэгт 59 багийн 230 эмч, ажилтан ажиллаж, 4238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр 2,658 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. 

  • I тунд 65
  • II тунд 110
  • Нэмэлт сэргээх тунд 2483 хамрагдсан. 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын нэгдүгээр тунгийн хамралт 74.6 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.3 хувьтай явж байна. 

 


Өнөөдөр явуулын 28 баг, суурин 23 цэгт 4238 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188