• Өнөөдөр 2024-05-14

Д.БАЯРБОЛД: Гуравдугаар тун хийлгэснээр дельта хувилбараас сэргийлнэ

2021-10-29,   365

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос гуравдугаар тунгийн дархлаажуулалтын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-НЭГ, ХОЁРДУГААР ТУНГИЙН ҮЗҮҮЛЖ БУЙ УРВАЛААС ГУРАВДУГААР ТУНГИЙН УРВАЛ 50 ХУВИАР БАГА-

-Улсын хэмжээнд одоогоор хэчнээн хүн гуравдугаар тундаа хамрагдсан байна вэ?

   -Эрүүл мэндийн яамны шийдвэрээр энэ оны наймдугаар сарын 16-наас эхлэн иргэдийг гуравдугаар тунд хамруулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 400 мянган орчим иргэд хамрагдсан байна.

-Гуравдугаар тунд ямар аль улсад үлдвэрлсэн вакциныг хийж байна вэ?

   -Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батласан дөрвөн төрлийн вакцины I,II тунд иргэд хамрагдсан. Одоогийн байдлаар иргэд Хятад Улсын "Синофарм" компанийн вероселл болон АНУ-д  үйлдвэрлэсэн пфайзер вакцин хийлгэж байна. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын нэгдүгээр тунгийн хамралт 69.5 хувь байгаа бол хоёрдугаар тунгийн хамтралт 65 хувьтай байна. Харин гуравдугаар тунд хоёрдугаар тунд хамрагдсан нийт иргэдийн 22 хувь нь хамрагдсан.

-Вакцины III тунг яагаад хийлгэх ёстой талаар та мэдээлэл өгөхгүй юү?

   -Одоо үүсэж байгаа нийт халдварын 90 гаруй хувь нь дельта вариантаар үүсгэгдсэн давалгаа. Хамгийн гол нь дельта хувилбар нь альфа хувилбараас 60 хувиар илүү халдварлах чадвартай. Мөн дельта вирус нь эмнэлэгт хэвтэлт болон нас баралтыг хоёр дахин нэмэгдүүлдэг хуруу чанар өндөртэй вирус. Тиймээс гуравдугаар тун хийлгэснээрээ дельта хувилбараас сэргийлэх боломжтой.

-Дархлаажуулалт хэзээ дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ?

    -Дельта вирусээр үүсгэгдсэн давалгааны үе явагдаж байгаа учир хоёрдугаар тунгаа хийлгээд гурваас дээш сар болсон иргэд үүнтэй өрсөж дархлаажуулалтдаа хамрагдах хэрэгтэй. Ингэснээр өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоог бууруулахаас гадна өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалах чухал алхам болно. Бидний төлөвлөснөөр вакцины нөөц болон иргэдийн дархлаажуулалтын хамрагдалт идэвхтэй байвал он дуусахад бүх иргэдээ дархлаажуулж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Харин иргэдийн идэвхи сул байдлаас энэ байдал жаахан хойшилж байна.

-Гуравдугаар тунгийн хариу урвал хэрхэн илэрч байна вэ?

   -Вакцинжуулалт хийлгэж байгаа иргэдэд өгч байгаа хариу урвалд судалгаа хийгээд үзэхэд, нэг, хоёрдугаар тунгийн үзүүлж буй урвлаас гуравдугаар тунгийн урвал 50 хувь бага байна гэж үзсэн. Мэдээж вакцин учир их, бага хэмжээгээр хариу урвал үзүүлнэ. Гэхдээ энэ нь нэг, хоёрдугаар тунгийн хариу урвалаас арай бага юм.


Д.БАЯРБОЛД: Гуравдугаар тун хийлгэснээр дельта хувилбараас сэргийлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188