• Өнөөдөр 2024-05-14

Явуулын 31 баг, суурин 35 цэгт 4478 хүнийг дархлаажуулна

2021-10-27,   267

Улаанбаатар хотод өнөөдөр  явуулын 31 баг, суурин 35 цэг ажиллах бөгөөд 75 багийн 283 эмч, ажилтан ажиллаж, 4478 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
 
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 56, II тунд 119, нэмэлт сэргээх тунд 2,028 буюу нийт 2,203 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.6 хувь байна. Мөн 2944 жирэмсэн эх, 12-15 насны 67461, 16-17 насны 26508 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Явуулын 31 баг, суурин 35 цэгт 4478 хүнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188