• Өнөөдөр 2024-05-14

Өнгөрсөн хоногт 1321 шинэ тохиолдол бүртгэгдэж, 17 иргэн нас баржээ

2021-10-24,   242

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн хоногт улсын хэмжээнд бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо болон нас баралт, нөхцөл байдлын талаар ээлжит танилцуулгаа хийлээ. 


 

              Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавирусийн халдварын 1321 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатарт 753, орон нутагт 568 тохиолдол батлагдсан байна.
 

Коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 17 иргэн нас баржээ. Нас баралтын зонхилох шалтгаан нь зүрх, судасны суурь өвчин коронавирусийн халдвартай хавсарсан байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн. Ингэснээр нийт нас баралт 1587-д хүрлээ.

 
Өнөөдрийн байдлаар коронавирус халдварын улмаас 18.786 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 3162, жирэмсэн эх 1233, гэрийн хяналтад 50,010 иргэн байна.
 
Эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлын хувьд: 
  • Хүндэвтэр 7256
  • Хүнд 2230
  • Маш хүнд оноштой  362 иргэн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.


Өнгөрсөн хоногт 1321 шинэ тохиолдол бүртгэгдэж, 17 иргэн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188