• Өнөөдөр 2024-05-13

Өнөөдөр нийслэлд 4338 иргэнийг дархлаажуулна

2021-10-23,   300

Өнөөдөр нийслэлд явуулын 30 баг, суурин 24 цэгт 62 багийн 239 эмч, ажилтан ажиллаж, 4338 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
 
Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 68, хоёр дахь тунд 152, нэмэлт сэргээх тунд 1696, нийт 1916 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.6 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.1 хувь байна.
 
Зорилтот бүлгийн буюу 2942 жирэмсэн эх, 12-15 насны 67.409, 16-17 насны 26.489  хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Өнөөдөр нийслэлд 4338 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188