• Өнөөдөр 2024-05-13

Зооноз өвчин судлалын үндэсний төв PCR болон түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ

2021-10-22,   431

Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс шинжилгээний цэгүүдийн ачаалал, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан явуулын болон суурин цэгт ажиллах багийг ажиллуулж эхэлжээ.

Тус төвийн явуулын баг PCR болон түргэвчилсэн шинжилгээг байгууллагын захиалгаар очиж авах боломжтой байна. Харин суурин цэг нь Зооноз өвчин судлалын үндэсний төвд өдөр бүр 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ авах аж.

Ингэхдээ эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд төлбөр төлөхгүйгээр даатгалаараа шинжилгээнд хамрагдах байна.

 


Зооноз өвчин судлалын үндэсний төв PCR болон түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188