• Өнөөдөр 2024-05-13

Өнөөдөр явуулын 32 баг, суурин 38 цэгт 4818 иргэнийг дархлаажуулна

2021-10-22,   319

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явуулын 32 баг, суурин 38 цэг ажиллана. Вакцинжуулалтын цэгүүдэд 79 багийн 307 эмч, ажилтан ажиллаж, 4818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины

  • I тунд 51,
  • II тунд 129,
  • нэмэлт сэргээх тунд 1246 буюу нийт 1426 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18.9 хувь байна. Мөн 2940 жирэмсэн эх, 12-15 насны 67386, 16-17 насны 26477 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

 


Өнөөдөр явуулын 32 баг, суурин 38 цэгт 4818 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188