• Өнөөдөр 2024-05-14

Өнгөрсөн 24 цагт 1744 хүнээс халдвар илэрч, 16 хүн нас баржээ

2021-10-21,   337

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1744 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 16 хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсаaн 1744 хүний 917 нь Улаанбаатарт, 827 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 6064 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 18764 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 9323, хүндэвтэр 6900, хүнд 2155, маш хүнд оноштой 386 хүн байгаа юм.

 

 

 


Өнгөрсөн 24 цагт 1744 хүнээс халдвар илэрч, 16 хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188