• Өнөөдөр 2024-05-13

Өнгөрсөн 24 цагт 2076 хүнээс халдвар илэрч, 16 хүн нас баржээ

2021-10-15,   346

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2076 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 16 хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсaн 2076 хүний 1113 нь Улаанбаатарт, 963 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 6362 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 19628 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 10255, хүндэвтэр 6804, хүнд 2206, маш хүнд оноштой 363 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 2076 хүнээс халдвар илэрч, 16 хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188