• Өнөөдөр 2024-05-13

Сүүлийн 24 цагт 1566 шинэ тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас баржээ

2021-10-12,   294

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1566 шинэ тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас баржээ.


         Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 1107, орон нутагт 459, нийт 1566 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 328.304 боллоо.

Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 15 хүн нас баржээ. Ингэснээр халдварын улмаас эндсэн хүний тоо 1392 болж нэмэгдлээ. 

 
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19.826 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53.015 хүн Өрхийн эмнэлийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
 
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
  • Хөнгөн – 10,613
  • Хүндэвтэр- 6,665
  • Хүнд – 2,198
  • Маш хүнд – 350 хүн байна.

Сүүлийн 24 цагт 1566 шинэ тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188