• Өнөөдөр 2024-05-13

Өнөөдөр явуулын 21 баг, суурин 49 цэгт 4188 иргэнийг дархлаажуулна

2021-10-12,   319

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 21 баг, суурин 49 цэг ажиллана. Вакцинжуулалтын цэгүүдэд 77 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4188 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллах юм.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины

  • I тунд 96,
  • II тунд 205,
  • нэмэлт сэргээх тунд 2223 буюу нийт 2524 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.4 хувь байна.

Мөн 2930 жирэмсэн эх, 12-15 насны 67213, 16-17 насны 26385 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлсэн юм.

 


Өнөөдөр явуулын 21 баг, суурин 49 цэгт 4188 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188